“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 20 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал ирүүлжээ

“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 20 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал ирүүлжээ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг 2023 оны зургаадугаар сарын 23-наас цахимаар авч эхэлсэн.

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн санал нь бодит цагийн горимоор Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсанд ил тод нээлттэйгээр он цагийн дарааллаар харагдаж байгаа юм. 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 14 цагт цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг ШӨХТГ болон ТӨБЗГ-ийн төлөөллийн хөндлөнгийн хяналт дор нээсэн бөгөөд олон нийтэд зарласан 75 үл хөдлөх хөрөнгөөс 20 үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.4 тэрбум төгрөгийн шаардлага хангасан саналууд ирүүлсэн.

Үүнд: Нийт 4 орон сууц, 16 авто зогсоол

Дээр дурдсан 20 үл хөдлөх хөрөнгө дээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдтэй цахим системд ирүүлсэн саналыг баталгаажуулах хуудас үйлдэн худалдах үнэ буюу төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд байршуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

Харин үлдсэн 55 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн хуулийн этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан санал илгээх эрх нь нээлттэй бөгөөд саналыг банкны цахим хуудсаар ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн Худалдан борлуулах ҮХХ цэс рүү нэвтэрч өгөх боломжтой юм. Харин ирүүлсэн саналын мэдээллийг бодит цагийн горимоор ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн Ирүүлсэн саналын мэдээлэл цэснээс харах боломжтой.

Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу https://www.dbm.mn/realestate/real_estate