Наадмын тасалбарыг долдугаар сарын 01-ний өдрөөс борлуулна

Наадмын тасалбарыг долдугаар сарын 01-ний өдрөөс борлуулна

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх  долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй гэх хоёр төрлөөр  борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц тасалбар юм байна. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.

Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө