Бүх сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдөр тэмдэглэх мэдэгдэл хүргүүлжээ

Бүх сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдөр тэмдэглэх мэдэгдэл хүргүүлжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан аймгийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлж, сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхийг мэдэгджээ. 

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж заажээ. Энэ дагуу сумдын баяр наадмыг улс орон даяар зэрэг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна. 

 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө