“Дээлтэй Монгол наадам"-ын бүртгэл эхэллээ

“Дээлтэй Монгол наадам"-ын бүртгэл эхэллээ

“Дээлтэй Монгол наадам-ын баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хийж эхэллээ. Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан.

Тус өдрийг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын эхний үйл ажиллагаа болох “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. Баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд парадад оролцох хүний тоо, байгууллагын товч танилцуулга /бичгийн цаасны А/5 хэмжээтэй/ болон видео бичлэгээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын [email protected] хаягаар ирүүлэх болон 70128687 дугаарын утсанд холбогдон бүртгүүлэх боломжтой. “Дээлтэй Монгол наадам”-д оролцох хүсэлтэй хувь хүн, иргэн харьяа хороо, дүүрэгтээ хандаж бүртгүүлэх боломжтой аж.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө