В.Зеленский "Англи хэлийг олон улсын статустай болгох, тэгш хүртээмжтэй заах" хууль боловсруулж Радад өргөн мэдүүлжээ

В.Зеленский "Англи хэлийг олон улсын статустай болгох, тэгш хүртээмжтэй заах" хууль боловсруулж Радад өргөн мэдүүлжээ

Өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд Украины Ерөнхий сайд Денис Шмихал засгийн газар англи хэлийг хүн бүрт хүртээмжтэй болгохоор ажиллаж байна гэж мэдэгдсэн.

Тэрбээр “Украинд англи хэл олон улсын статустай болно. Англи хэл Украинд олон улсын статустай болно. Учир нь англи хэлний мэдлэгтэй хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэж байна” гэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2023.06.28/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Украины нутаг дэвсгэрт англи хэлний хэрэглээний тухай" 9432 дугаар хуулийн төслийг боловсруулж  Радад (Украины парламент) өргөн мэдүүллээ.

Тус хуульд олон улсын харилцааны хэлний нэг болох англи хэлийг  Украинд олон улсын статустай болгох тухай хуулийг заалтыг албан ёсоор тогтоож, ямар албан тушаалтнууд англиар ярих шаардлагатайг тодорхойлж, энэ хэлийг төрийн болон өөрөө удирдах салбарт ашиглахыг зохицуулахыг санал болгожээ. Ингэснээр тус улс төр, боловсрол, соёл, эрүүл мэнд, тээвэр гэх мэт салбарт англи хэлийг түлхүү хэрэглэх аж.

Энэ талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэхдээ “Уг хуулийн төслийг хэрэгжүүлэх мөнгийг улсын болон орон нутгийн төсвөөс гаргах ёстой гэж хуулийн төсөлд тусгасан. Үүний гол зорилго нь Украины өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, жуулчдын сонирхлыг нэмэгдүүлэх, Украинчуудад англи хэлийг эзэмших нөхцөлийг бүрдүүлэх явдал юм” гэв.

Эх сурвалж: https://babel.ua/