СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт "тарваган тахлын булчирхайн халдвар" гарсан нь батлагджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт "тарваган тахлын булчирхайн халдвар" гарсан нь батлагджээ

Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр булчирхайн халдвар гэдэг нь батлагджээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн аж. Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан тул сорьцыг нарийвчлан шинжлүүлэхээр Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэжээ. 

Тэгвэл өнгөрсөн шөнө шинжилгээний хариу эцэслэн гарч тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ. Говь-Алтай аймгийн Онцгой комисс энэ 13 цагаас хуралдаж, иргэд олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө