Ж.Болдбаатар: Энэ жилээс эхлэн хурдан морины шүдэлгээний хэсгийг камержуулж, иргэдэд шууд дамжуулан үзүүлнэ

Ж.Болдбаатар: Энэ жилээс эхлэн хурдан морины шүдэлгээний хэсгийг камержуулж, иргэдэд шууд дамжуулан үзүүлнэ

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явц 80 орчим хувьтай байгаа аж. Баяр наадмын тасалбар болон машины зөвшөөрлийг цахимаар сонгон шалгаруулж, энэ бямба гарагаас худалдаанд гаргана. Үндэсний их баяр наадмын тасалбарыг shoppy.mn-ээр худалдаалах юм байна.

Shoppy.mn-ийн гүйцэтгэх захирал Ш.Батзул, "Энэ жил 11, 12-ний өдрийн тасалбарыг тусад нь борлуулах бөгөөд enaadam.mn-ээр борлуулагдах юм. Мөн хүргэлтийг "Монгол шуудан” хариуцан ажиллаж байна.

Билетийн үнийн хувьд сүүдрэвчтэй суудал 52500, сүүдрэвчгүй суудал 42500 төгрөгөөр худалдаалж байна.

Мөн нэг хүн хоёроос дээш тасалбар авч болохгүй. Харин автомашины зогсоолын төлбөрийг нэг хэрэглэгч 5 хүртэлх тоогоор авах боломжтой. Тасалбарыг долдугаар сарын 1-10-ны өдрүүдэд худалдаална. Мөн төлбөрөө хийх хугацаа нэг цаг байхаар тус тус зохицуулсан" гэлээ.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, "Энэ жил 512 бөх барилдаж, нийт 9 даваа үргэлжилнэ. Бөхийн амлагааг ил тод байлгаж, наадамчин олноо бухимдуулахгүй байх үүднээс цахим програмын тусламжтайгаар барилдах бөхөө 4 минутын дотор амлана. Мөн нэг л ивээн тэтгэгчийг дуудуулах журам үйлчилнэ. Бөхчүүдийн эрх ашгийг хангаж, үзэгч олноо аль болох чилээхгүй байх үүднээс идэвхээр барилдааныг үнэлнэ" гэсэн юм.

Хурдан морины салбар хорооны дарга Ж.Болдбаатар,

"Энэ жилээс эхлэн шүдэлгээний хэсгийг камержуулж иргэдэд шууд дамжуулан үзүүлэхээр зохицуулсан.

Мөн өнгөрсөн жилүүдийн адилаар хэмжилт хийнэ. Сэрвээний хэмжилт хийхэд уяачид морины сэрвээг шивэх болон туурайг нь хуурайдах зэрэг асуудал гардаг тул энэ жил сайтар шалгаж ажиллана" гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Я.Баяраа: Наадмаар худалдаа үйлчилгээний 630 газар зөвшөөрөл олгоно. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид стандартын шаардлага хангасан байх бөгөөд мэргэжлийн тогооч, ажилчид ажиллана. Мөн худалдаа эрхлэх хүмүүс тухайн дүүрэгт худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс байх шаардлагыг тус тус тавьж байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө