ВИДЕО: Франц улсад 17 настай хүүгийн үхлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 24 цагдаа шархджээ

ВИДЕО: Франц улсад 17 настай хүүгийн үхлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 24 цагдаа шархджээ

Франц улсад зургаадугаар сарын 21-ны өдөр Мерседес AMG маркийн автомашинаар зорчиж явсан залуус хяналт, шалгалтаас цугтах үед цагдаагийн албан хаагч галт зэвсэг ашигласны улмаас 17 настай хүү амиа алдсан хэрэг гарсан юм. Энэ үйл явдлыг эсэргүүцсэн тус улсын иргэд мягмар гарагийн шөнө буюу зургаадугаар сарын 28-нд Парисын хэд хэдэн дүүрэгт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тус жагсаалын үеэр 24 цагдаа шархтаж, 40 машин шатаасан талаар Францын эрх баригчид мэдэгдэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, "Мерседес AMG маркийн машинд хоёр хүний ​​хамт явсан залууг буудаж хөнөөсөн хэрэг нь зөвтгөх аргагүй үйлдэл юм. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ ард түмэн эмгэнэн гашуудаж байгааг ойлгож байна. Шударга ёсыг хэрэгжүүлэхийн тулд гол нь бидэнд тайван байдал хэрэгтэй. Нөхцөл байдал улам дордохыг хэн ч хүсэхгүй тул иргэн бүр тайван байхыг хүсэж байна" гэжээ.

Залуус цагдаа нарын шалгалтаас татгалзаж, зугтах оролдлого хийх үед цагдаа нар галт зэвсэг ашигласан байна. Тухайн тээврийн хэрэгсэлд байсан нэг зорчигчийг саатуулж байгаад сулласан бол өөр нэг зорчигч хэргийн газраас зугтаж, сураггүй алга болсон бөгөөд нас барсан 17 настай хүү нэг сумны шархтай эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч шархаа даалгүй нас баржээ.

Тус хэргийн холбогдуулан алдартнууд болон зарим улстөрчид дургүйцэж, эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Францын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе болон Пари Сен-Жермен нар "Би Франц улсын төлөө санаа зовж байна. Энэ бол тайван хүлээж болшгүй нөхцөл байдал" гэж твитер хуудаснаа жиргэжээ. Мөн “Люпин” телевизийн шоуны од жүжигчин Омар Си твиттер хуудсандаа “Хүүгийн дурсгалыг хүндэтгэж, шударга ёсыг тогтооно гэж найдаж байна” гэжээ. Ийнхүү тус улсын иргэд уг хэргийг ихээхэн эгдүүцэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд эсэргүүцэл нь иргэний дайны хэмжээнд ч хүрч болзошгүй байна.

ҮЗЭХ: