ФОТО: Хамгаалалт дутмаг, судлагдаагүй тусгай хамгаалалттай бүсүүдэд цоохор ирвэсний судалгаа хийж эхэллээ

ФОТО: Хамгаалалт дутмаг, судлагдаагүй тусгай хамгаалалттай бүсүүдэд цоохор ирвэсний судалгаа хийж эхэллээ

Хамгаалалт дутмаг, судлагдаагүй тусгай хамгаалалттай бүсүүдэд камер байршуулж, цоохор ирвэсний судалгаа хийж эхэллээ.

Монгол улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон  Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумдын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсийн нуруунд 100 автомат камер байршуулж цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны  нэгдүгээр үе шатыг 2023 оны гуравдугаар сард гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл судалгааны үр дүн дата цуглуулах хоёрдугаар үе шат  зургаадуаар сарын 25-наас зохион эхэллээ.  Энэхүү хамтарсан ажил нь хамгаалал дутмаг, судлагдаагүй тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцлыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татахад оршиж буй юм.

ФОТО: