Улаанбаатарт 28 градус дулаан байна

Улаанбаатарт 28 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.