Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.06.30/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Уг хэргийг шүүх даргалагч шүүгч болон Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан тул гэм бурууг шүүх хуралдаан хоёр удаа хойшлоод байсан билээ.

Сануулахад, Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа юм.