ФОТО: "Вагнер" бүлгэмийн хөлсний цэргийн эзэн Е.Пригожин Оросын Санкт-Петербург хотод байгааг гэрчлэх гэрэл зураг нийтлэгджээ

ФОТО: "Вагнер" бүлгэмийн хөлсний цэргийн эзэн Е.Пригожин Оросын Санкт-Петербург хотод байгааг гэрчлэх гэрэл зураг нийтлэгджээ

"Өчигдөр /2023.06.29/ орой "Вагнер" хөлсний цэргийн бүлгэмийн эзэн Е.Пригожин Оросын Санкт-Петербург хотод нисдэг тэргэнд сууж байна" гэсэн тайлбартай гэрэл зураг Telegram сувагт нийтлэгдсэн байна. 

Гэрэл зурагт нэгэн намхан, бүдүүн эрэгтэй, цайвар өнгийн цамц, хар хүрэм, малгай өмсөж, нүүрээ эмнэлгийн маскаар далдалдсан байх аж. Учир нь энэ орчинд ингэх шаардлага байхгүй талаар зарим сувагт мэдээлсэн байна. Харин зарим эх сурвалжууд, "Оросын ерөнхийлөгч В.Путин түүнийг маргааш /2023.07.01/ гэхэд бүх эд хөрөнгөө ОХУ-аас гаргахыг зөвшөөрсөн. Түүний оффисоос хураан авсан 4 тэрбум рубль буюу 47 сая ам.долларыг Е.Пригожинд буцааж өгсөн" хэмээн мэдээлжээ.