БНСУ-ын дуучин Жон Дун Воны Монголд дасан зохицож, амьдарч буй талаарх шоу нэвтрүүлэг цацагдаж эхэлжээ

БНСУ-ын дуучин Жон Дун Воны Монголд дасан зохицож, амьдарч буй талаарх шоу нэвтрүүлэг цацагдаж эхэлжээ

БНСУ-ын дуучин Жон Дун Воны оролцсон "Life on Earth Exploration" шоу нэвтрүүлгийн 8-р ангийн арын үйл явдлыг харуулсан хэсгийг зургаадугаар сарын 28-нд “Showplay Entertainment Naver Post”-аар дамжуулан олон нийтэд хүргэжээ.

MBN телевизийн "Earth Exploration Life" гэх энтертайнмент нэвтрүүлэг нь 17 настай дуучин Жон Дун Воны "Хэрвээ би өөр улсад төрсөн бол яаж амьдрах байсан бэ?" гэсэн асуултанд хариулт олох зорилго бүхий нэвтрүүлэг юм.

Тэрбээр, Монголын өргөн уудам бэлчээрт нүүдлийн мал аж ахуйтай танилцаж, мал хариулж тэмээ унаж үзсэн байна. Мөн анх удаа тэмээ унаж үзсэн бөгөөд их сайхан санагдсан гэжээ.

Жон Дун Вон цаашид Монголын тал нутаг, нүүдлийн мал аж ахуйд хэрхэн дасан зохицож, амьдрах нь үзэгчдэд ихээхэн сонин байгаа бөгөөд тус нэвтрүүлэг нь мягмар гараг бүрийн 21:10 цагаас MBN сувгаар гарч байгаа аж.