Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг долоон аймгийн 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холбожээ

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг долоон аймгийн 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холбожээ

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сумыг өчигдөр орой /2023.06.29/ 20:24 цагт цахилгаан эрчим хүчинд холбосон болохыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ.

Энэ сарын 25-ны 18:37 цагт усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 ширхэг тулгуур унаж, дээрх аймаг, сумдад цахилгаан тасарсан тухай мэдээлж байв. "ЦДҮС" ТӨХК-ийн таван салбарын 158 ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дөрөв хоног 24 цагаар ажиллаж тулгуур багануудыг сэргээн засварлажээ.