ФОТО: Франц улсад 17 настай хүүгийн үхлийг эсэргүүцсэн үймээн самууны улмаас хөл хорио тогтоожээ

ФОТО: Франц улсад 17 настай хүүгийн үхлийг эсэргүүцсэн үймээн самууны улмаас хөл хорио тогтоожээ

Франц улсад зургаадугаар сарын 21-ны өдөр Мерседес AMG маркийн автомашинаар зорчиж явсан залуус хяналт, шалгалтаас цугтах үед цагдаагийн албан хаагч галт зэвсэг ашигласны улмаас 17 настай хүү амиа алдсан хэрэг гарсан юм. 

Энэ үйл явдлыг эсэргүүцсэн тус улсын иргэд мягмар гарагийн шөнө буюу зургаадугаар сарын 28-нд Парисын хэд хэдэн дүүрэгт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, жагсаалын үеэр 24 цагдаа шархтаж, 40 машин шатаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус жагсаал даамжирч, өнөө өглөөний байдлаар хэдэн зуун хүн баривчлагдаж, Парисын ихэнх үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

“Le Monde” сонинд бичсэнээр хэд хэдэн гудамж, ялангуяа Нантерре хотын баруун хойд захад ноцтой хохирол амссан талаар дурджээ. Мөн эмх замбараагүй байдлын улмаас Парисын баруун өмнөд хэсэгт 21:00-06:00 цагийн хооронд хөл хорио тогтоосон бөгөөд Кламарт, Иль-де-Франс дахь Савини-ле-Темпл зэрэг хотод хөл хорио тогтоогаад байна.