Борооны улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холболоо

Борооны улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холболоо

Энэ сарын 25-ны өдөр их хэмжээний усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 ширхэг тулгуур унаж, долоон аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сумыг өчигдөр оройн 20:24 цагт цахилгаан эрчим хүчинд холбосон болохыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ. Тодруулбал, "ЦДҮС" ТӨХК-ийн таван салбарын 158 ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дөрөв хоног 24 цагаар ажиллаж тулгуур багануудыг сэргээн засварласнаар ийнхүү өчигдөр буюу 29-ний өдөр цахилгаан эрчим хүчийг холбосон байна.