Явган зам сэтлэх зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан “Сойл Трейд” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна

Явган зам сэтлэх зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан “Сойл Трейд” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна

Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад  авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/265 дугаар захирамжаар 8 байгууллагын 17 гишүүнтэйгээр шинээр байгуулсан.

Ажлын хэсгийн хурал долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралдаж иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн дунджаар 20-30 хүсэлтийг хэлэлцэж байна. Ажлын хэсэг авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх 96, орц гарц гаргах 79 нийт 175 асуудлыг хэлэлцлээ. Үүнээс сэтлэх сүвлэх 51, орц гарцны 15 зөвшөөрөл олгогдохоор дэмжигдсэн. Нөхөн сэргээлт хийгдсэн 30, хийгдэж байгаа 10, ажил нь дуусаагүй болон нөхөн сэргээлт хийгдэх болоогүй 10 байршил байна.

Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах хүсэлтийг НЗД-ын 2015 оны А/306 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээн авч, хэлэлцэх ажлын жагсаалтын дагуу хуралд хэлэлцүүлж байна. Авто замын нөхөн сэргээлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газар хяналт тавьж, явган зам, тохижилт ногоон байгууламж доогуур хийгдсэн шугамын ажлын нөхөн сэргээлтийг Захирагчийн ажлын алба хяналт тавин ажилладаг.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад  авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгийн торгууль оногдуулдаг болно.