БНСУ-ын "MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса өөрөөсөө 12 насаар ах залуутай үерхдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа

БНСУ-ын "MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса өөрөөсөө 12 насаар ах залуутай үерхдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа

БНСУ-ын "MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса өөрөөсөө 12 насаар ах бизнесмэн залуутай үерхдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагджээ. 

Энэ талаар "Sports Seoul" сэтгүүлд мэдээлснээр хосууд уулзаж эхлээд 5 жил орчим болсон бөгөөд түүний найз залуу 1983 онд төрсөн, хувийн бизнес эрхэлдэг нэгэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр хосуудын харилцаа эхэндээ тийм ч амар байгаагүй гэнэ. Тухайлбал, олны танил хүн болон энгийн амьдралаар амьдардаг хүмүүсийн хоорондын ялгаа, насны зөрүү зэрэг нь хайр сэтгэлийн харилцаанд нь багагүй хүндрэл учруулжээ. Гэсэн ч түүний найз залуу чин сэтгэлээ илэрхийлсээр байсан тул Хваса хүлээн зөвшөөрч үерхэж эхэлсэн байна.

Одоогоор Хвасагийн төлөөлөгчид уг мэдээлэлд албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна. 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө