"Хятадын ажиглалтын бөмбөлөг АНУ-ын дээгүүр нисэж байхдаа мэдээлэл цуглуулаагүй" гэж Пентагон мэдэгджээ

"Хятадын ажиглалтын бөмбөлөг АНУ-ын дээгүүр нисэж байхдаа мэдээлэл цуглуулаагүй" гэж Пентагон мэдэгджээ

АНУ-ын Монтана мужийн агаар мандалд өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02.01/-т Хятадын ажиглалтын бөмбөлөг гарч ирсэн. Улмаар АНУ-ын тал хэсэг хугацаанд ажигласны дараа сөнөөгч онгоцноос тус бөмбөлгийг буудаж, устгасан. 

Учир нь тус бөмбөлөг нь гурван автобусны хэмжээтэй, тандалтын технологиор тоноглогдсон ачаа тээвэрлэж явсан гэж Америкийн эрх баригчид мэдэгдсэн. Энэ нь Хятадын тагнуулын хэрэгсэл байхыг үгүйсгэхгүй хэмээж байв. Тэгвэл өчигдөр /2023.06.29/ Пентагон мэдээлэл хийж, "Бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх эсвэл АНУ-ын дээгүүр нисч байх үед цуглуулаагүй гэж бид үзэж байна. Магадгүй мэдээлэл цуглуулахаас урьдчилан сэргийлсэн байхыг үгүйсгэхгүй. Бидний хийсэн хүчин чармайлт мэдээж хувь нэмэр оруулсан" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN