REUTERS: Францын сайд Монголд айлчлахдаа нэг тэрбум еврогийн ураны хэлэлцээр хийнэ гэж тус улсын эх сурвалжууд мэдээлжээ

REUTERS: Францын сайд Монголд айлчлахдаа нэг тэрбум еврогийн ураны хэлэлцээр хийнэ гэж тус улсын эх сурвалжууд мэдээлжээ

Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Лхагва гарагт /2023.06.30/ Монголд айлчилж, Орано цөмийн бүлэглэлийн нэг тэрбум еврогийн үнэ бүхий ураны гэрээг байгуулж чадна гэж Парис найдаж буй талаар Францын дипломат эх сурвалжуудаас  Ройтерс агентлаг эш татан мэдээлэв. 

Францын дипломат албаны эх сурвалж Колоннагийн айлчлалын өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ "Монгол Улс хангалттай ашиглагдаагүй ашигт малтмалаар дүүрэн бөгөөд тэдгээрийн нөөцийг бүгдийг нь тогтоогоогүй. Үүнээс нэгийг жишээ татан дурдвал ураны уурхайнуудыг ашиглах зорилготой 1.1 тэрбум долларын үнэлгээтэй Орано төсөл байна. Энэ мэтчилэн ашигт малтмалын гэрээнүүдийн ирэх намар гэхэд дуусгах зорилготой хэлэлцээ хийгдэж байгаа” гэжээ.

Мөн тус нийтлэлд Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн тавдугаар сард Японд болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоод буцаж ирэхдээ Улаанбаатарт саатахдаа хоёр улс Монголоос чухал металл нийлүүлэх замаар Францын эрчим хүчний бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсоныг онцоллоо. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.