Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа /хөтөлбөр/-г 2023 оны хоёрдугаар сарын гуравны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталжээ.
Тус тогтоолд "Ажлын байр бий болгох, хадгалах, бичил болон харааны бизнесийг эхлүүлэх эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх болон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно" гэдгийг тусгажээ. Ингэхдээ "Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй бичил бизнес үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 30 ба түүнээс дээш насны мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгчид 5-10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана гэж заасан байна.
Мөн "Санхүүгийн дэмжлэгийг зайнаас түргэн шуурхай олгох хүрээнд нэг хүртэл сая төгрөгийн эргэн этөлөх нөхцөлтэй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг туршилтын байдлаар финтек технологи ашиглан иргэн аж ахуйн эрхлэгчдэд олгоно" гэдгийг хавсралтаар баталжээ.
-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ФИНТЕК ЗЭЭЛИЙГ “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ” ГЭХ ББСБ-ААР ОЛГОХООР БОЛЖЭЭ-
Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уг финтек зээлийг “Энт Кредит Инвестмент” гэх ББСБ-аар олгохоор болсон байна. Уг зээл нь барьцаагүй, хүүгүй бөгөөд зээлийн нэг удаагийн шимтгэлийг зээлдэгч хариуцахаар заасан байна.
3.5 тэрбум төгрөгийн төсөвтэй уг зээлийг ямар шалгуураар ийнхүү банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгохоор болов гэдэг нь анхаарал татаж байгаа ч энэ талаарх мэдээлэл байхгүй байгаа юм.
Үүнээс үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нь тухайн албыг хашиж байхдаа хувийн хэвшлийн банк бус санхүүгийн байгууллагад давуу байдал олгож, зээлийн нэг удаагийн шимтгэлийг зээлдэгч хариуцах, 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг зээлийг олгуулах шийдвэр гаргасан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. "Энт кредит инвестмент" ББСБ нь С.Энхбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд "Анумаргад эрдэнэ" гэх ББСБ-тай нэгдэн үйл ажиллагаа явуулдаг байна.
ВИДЕО:
Ямартай ч “Энт Кредит Инвестмент” ББСБ нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт туршилтаар зээл олгож байгаа талаарх сурталчилгаагаа хийж эхэлжээ.