Францад амьдарч буй Монгол Улсын иргэдийг үймээн болж буй газарт зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа

Францад амьдарч буй Монгол Улсын иргэдийг үймээн болж буй газарт зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа

Парис хотын зарим дүүрэг болон Нантэрр, Марсель, Лион, По, Тулуз, Рэнн, Борду зэрэг олон хотод үймээн, эмх замбараагүй байдал үүсээд байгаатай холбогдуулан Францад амьдарч ажиллаж буй иргэд болон түр зочилж буй иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, үймээн болж буй газруудад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Зургаадугаар сарын 30-ны 21.00-22.00 цагаас Иль-дө-Франс мужид автобус, трамвайн тээврийг өглөө хүртэл ирэх өдрүүдэд зогсоох, зарим хотод насанд хүрсэн хүнгүйгээр 18-аас доош насныхан зорчихыг хориглох, хөл хорионы арга хэмжээг авахаар цагдаа, засаг захиргааны байгууллагууд зарлалаа. Мөн урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр дрон нисгэж зураг авах хориотой болохыг аялагч иргэдэд сануулж байна. Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны 07.69.69.23.77 утсаар холбогдоорой хэмээн Монгол Улсын ГХЯ-наас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө