ВИДЕО: Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын жуулчдыг эх орондоо ирэхийг урьсан талаар CGTN агентлаг мэдээллээ

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын жуулчдыг эх орондоо ирэхийг урьсан талаар CGTN агентлаг мэдээллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй зургаан өдрийн албан ёсны айлчлал өндөрлөх дөхөж байна. Үүнтэй холбогдуулан Бээжин хотноо Монголын аялал жуулчлалыг сурталчлах хүндэтгэлийн зоогийн үеэр үг хэллээ. Мөн энэ үеэр Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг дагалдан Бээжинд ирсэн Монголын урлагийнхан тоглолт үзүүлэв.

Тэрбээр “Долдугаар сард Монгол Улс эдийн засгийн форум зохион байгуулна. Энэ завшааныг ашиглаад та бүхнийг ирэх сард Монгол Улсад айлчлахыг урьж байна. Наадам ч мөн энэ үед эхэлнэ. Тиймээс та бүхэн наадамд үзэж, эх орны минь байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, цагийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн юм. Үүний дараа тус улсын Эдий засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн "Welcome to Mongolia" арга хэмжээг Хятадын жуулчдыг татах зорилготойгоор зохион байгуулж байна. Монгол Улс маш олон баялаг түүх, уламжлалтай, Монгол Улс очиж үзэх газар олонтой. Мөн Монгол хүмүүс их сайхан хүмүүс. Тиймээс та бүхэн Монголдоо зочлоорой" хэмээв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болсон Зуны Давосын 14 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож, Хятадын удирдагчидтай уулзсаныхаа дараа Бээжинд болсон Хятад, Монголын эдийн засаг, худалдааны форумд мөн оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр хоёр тэрбум гаруй ам.долларын өртөгтэй 25 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж мэдээллээ.

Мөн Ерөнхий сайд дэлхийн хамгийн том боомт байрладаг зүүн эргийн Нинбо хотод зочилж, ирэх бямба гарагт Монголдоо буцах юм.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: CGTN