Улаан тайгын байгаль хамгаалагчид бусдад үлгэрлэх үүднээс байгалийн хамгийн муухай харагддаг дахин ашиглагддаггүй хаягдлаар саравч хийжээ.
Ингэхдээ аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангах, мөн юмхнаар тэр дундаа хамгийн муухай хаягдал зүйлээр юу хийж болохыг олон нийтэд харуулж, санаа авах боломжийг олгох зорилгоор саравч хийжээ. Түүнчлэн Улаан тайгын байгаль хамгаалагчид мод болон байгалийн хаягдлаар хамаалдагчдын байр, гэрийн дотоод засал, гал тогооны хэрэгслүүдээ хийж, ажилдаа болон амьдралдаа ашиглаж бусдад үлгэрлэдэг билээ.
ФОТО: