Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.