Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбар өчигдөр 15 минутын дотор зарагдаж дуусжээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбар өчигдөр 15 минутын дотор зарагдаж дуусжээ

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг 2 дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан өчигдөр /2023.07.01/ борлуулсан. 

Тэгвэл өчигдөр 11:00 цагт enaadam.mn сайтаар борлуулагдсан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбар эхний 15 минутад зарагдаж дууссан байна. Иймд зарим иргэд, "тасалбарын ченжүүд баяр наадмын үеэр нээлт, хаалтын тасалбарын үнийг маш өндөр үнээр шаглаж эхэлнэ" гэсэн хардлага байна. 

Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхэд сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52,500 төгрөг, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42,000 төгрөг байсан бол авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21,000 төгрөг байхаар тогтоод байсан юм.