Ирэх долоо хоногт ихэнх нутагт бороо орж, хэт халахгүй, цаг агаар тогтуун байна

Ирэх долоо хоногт ихэнх нутагт бороо орж, хэт халахгүй, цаг агаар тогтуун байна

Маргааш буюу энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,  нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.