Дундговь аймагт 2023 оны эхний хагаст 153 иргэн шилжин ирж, 459 иргэн шилжин явжээ

Дундговь аймагт 2023 оны эхний хагаст 153 иргэн шилжин ирж, 459 иргэн шилжин явжээ

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2023 оны эхний хагас жилийн байдлаар Дундговь аймагт 153 иргэн шилжин ирж, 459 иргэн шилжин явжээ.

Шилжин ирсэн 153 иргэнийг насны бүтцээр нь авч үзвэл 16-аас дээш насны 102 иргэн, 16-аас доош насны 51 хүүхэд байна. Тэдгээрийн 48 хувь нь Улаанбаатар хотоос, 7 хувь нь Төв аймгаас, мөн 7 хувь нь Говьсүмбэр аймгаас шилжин иржээ. Харин өөр аймаг хотод шилжин явсан 459 иргэний 35 хувь нь 16-аас доош, 65 хувь нь 16-аас дээш насныхан байна. Энэ хугацаанд 510 иргэн аймаг дотор буюу сумаас суманд, багаас багт шилжин суурьшиж, бүртгэл хийлгэжээ.