Чойжин Ламын Сүм Музейг жуулчдад үзүүлэхгүй дотоод ажилтай хэмээн хурим найр зохион байгуулж буйг иргэд шүүмжлэв

Чойжин Ламын Сүм Музейг жуулчдад үзүүлэхгүй дотоод ажилтай хэмээн хурим найр зохион байгуулж буйг иргэд шүүмжлэв

Чойжин Ламын Сүм Музейг жуулчдад үзүүлэх гэсэн боловч дотоод ажилтай гэсэн шалтгаанаар нээдэггүй. Ингэхдээ зарим тохиолдолд хувийн хурам найр зохион байгуулж байдаг талаар иргэд цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлээд байна.

Тухайлбал, “Түүхийн нандин өв соёл, дахин давтагдашгүй үнэт дурсгал ингээд музейн захирлын дураараа ашигладаг энтертайнмент төв болов уу. Христийн маягийн хурим найрыг хэн дуртай нь сүм музейд хийж болдог юм уу. Жуулчинд үзүүлэх гэхээр дотуур ажилтай гээд хаалттай байх юм” хэмээн иргэд цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ.