ВИДЕО: Лүн сумын нутагт замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан ч зам эвдрээгүй, хөдөлгөөн хэвийн явж байна

ВИДЕО: Лүн сумын нутагт замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан ч зам эвдрээгүй, хөдөлгөөн хэвийн явж байна

Ширүүн бороо орсны улмаас Төв аймгийн Лүн сумын нутагт үер бууж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон талаар сэрэмжлүүлэг цахим сүлжээнд тавигдсан.

Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Булган аймгийн Рашаант сумын хоорондох замд бага хэмжээний үер бууж замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан зам эвдэрээгүй хөдөлгөөн хэвийн явж байна. Одоо зорчих хэсэг дээр байгаа шавар болон бохирдсон зүйлийг цэвэрлүүлэх ажил явагдаж байна. Бороо тогтсон гэсэн мэдээллийг Төв аймгийн Лүн сумаас өгсөн" гэжээ.

ҮЗЭХ: