В.Зеленский: Вагнерийн 21 мянган хөлсний цэрэг Украинд алагдсан. Оросууд намайг алахыг хүсэж байгаа ч Путиныг дэлхий нийтээр алахыг хүсэж байна

В.Зеленский: Вагнерийн 21 мянган хөлсний цэрэг Украинд алагдсан. Оросууд намайг алахыг хүсэж байгаа ч Путиныг дэлхий нийтээр алахыг хүсэж байна

Вагнерын 21,000 хөлсний цэрэг Украинд тулалдаж байгаад амь үрэгдсэн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн бямба гаригт /2023.07.01/ Киевт сэтгүүлчдэд ярилцлага өгснийг CNN агентлаг эш татан мэдээлэв. 

Тэрбээр, “Манай цэргүүд зөвхөн Украины зүүн хэсэгт л гэхэд 21 мянган вагнерчийг устгасан. Мөн Вагнерын 80,000 дайчин шархадсан. Тэд Оросын армийн зориг дайчид байсан. Энэ нь Вагнер ПМК-ын хувьд эдгээр нь асар их хохирол юм. Мөн тэднийг алдах зүйлгүй ялтнууд гэж тодорхойлж болно” гэжээ.

Мөн бямба гаригт болсон бага хурлын үеэр Зеленский зарим Бүгд найрамдахчуудаас ирж буй аюултай мессежнүүдийн дараа АНУ-ын хоёр намын дэмжлэгийг алдахаас эмээж байгаагаа илэрхийлж, "Майк Пенс манайд айлчилж, Украиныг юуны түрүүнд Америк, дараа нь Бүгд найрамдах намын хувьд дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Украины хувьд хамгийн чухал зүйл бол хоёр намын дэмжлэгийг алдахгүй байх явдал юм" гэсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Түүнчлэн сэтгүүлчид түүнээс амь насанд нь занал хийлэхээс айж байгаа эсэхийг асуухад Зеленский “Энэ нь надаас илүү Путинд илүү аюултай. Учир нь зөвхөн Оросууд л намайг алахыг хүсэж байгаа бол дэлхий нийт түүнийг алахыг хүсэж байна” хэмээжээ.