Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +25...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16...+18 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө