СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр /2023.07.03/ төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.




Өнөөдөр үхэр өдөр

15 минутын өмнө