Баянгол дүүргийн нэгдүгээр хорооллын газраа алдсан худалдаа эрхлэгчид өнөөдөр /2023.07.03/ Хотын захиргааны байр руу кетчуп цацаж эсэргүүцлээ илэрхийллээ.
Тус эсэргүүцэлд зуу гаруй худалдаа эрхлэгч нэгдэж үзэл бодлоо илэрхийлэв. Учир нь худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг нийслэлээс булааж тэдний газарт 11 давхар барилга барихаар болоод буй аж. Ийнхүү иргэд хотын захиргааны байр руу кетчуп цацаж, эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байсан юм.
Энэ үеэр иргэдийн эсэргүүцэлд хариу өгөхөөр хотын дарга Д.Сумъяабазар гарч ирж “Үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн зөв. Та бүхний саналыг хүлээн авч, 11 давхар барилга баригдаж буй газарт маргааш /2023.07.04/ өөрийн биеэр очиж танилцана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулсан асуудлуудыг шийдвэрлэнэ” гэлээ. Иймд иргэд эсэргүүцлийн жагсаалаа зогсоож хотын даргын шийдвэрийг хүлээхээр боллоо.
ФОТО: