Аялагч, амрагчдын энддэг 8 хар цэгийг камержуулахаар төлөвлөжээ

Аялагч, амрагчдын энддэг 8 хар цэгийг камержуулахаар төлөвлөжээ

2020-2022 оны хугацаанд Баянзүрх дүүргийн хэмжээнд гол дагасан 8 байршилд 24 иргэн эндсэн харамсалтай мэдээлэл байна.

Жил ирэх тусам гол дагасан амрагч, аялагч нар ихсэж, эндсэн иргэдийн тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ хүрээнд БЗД-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд Туул гол дагуу газар дээр нь ажиллаж амрагч, аялагч нарын аюулгүй байдлыг сахиулах тал дээр тодорхой ажлуудыг хийхээр болжээ. Тухайлбал,

  1. Дроны хяналтыг сайжруулах
  2. Чанга яригчаар тогтмол мэдээлэл өгөх
  3. Аялагч, амрагчдын энддэг 8 хар цэгийг камержуулах
  4. Олон улсад мөрдөгдөж буй эрэг хамгаалагч буюу Coast Guard-тай болох
  5. Нэгдсэн цамхаг ажиллуулж 2-3км радиуст 24 цаг хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийх аж.