Номадиа Пикчерс: “Хөх Нуур” МУСК-г зөвшөөрөлгүй тараасан хууль бус зөрчлийг шалгаж хариуцлага тооцож байна

Номадиа Пикчерс: “Хөх Нуур” МУСК-г зөвшөөрөлгүй тараасан хууль бус зөрчлийг шалгаж хариуцлага тооцож байна

“Хөх Нуур” МУСК-г зөвшөөрөлгүй тарааж, зохиогчийн эрхийг ноцтой зөрчил үйлдсэн хууль бус үйлдлийг Номадиа Пикчерс  хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, хариуцлага тооцож буй талаар мэдэгдэл хийлээ.

Тус мэдэгдэлд, “ДДДЭШ ТВ, Зараа Фильм-ийн хамтын бүтээл “Хөх Нуур” МУСК-г эрхэм үзэгч та зөвхөн албан ёсны онцгой эрхтэй платформ Univision Mongolia , LookTV , DDish -ээс хүлээн авч үзнэ үү. Уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, оюуны өмчөөр хамгаалагдах бүтээлийг зөвшөөрөлгүй тарааж, зохиогчийн эрхийн ноцтой зөрчил үйлдсэн хууль бус үйлдлийг бид хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, хариуцлага тооцож байна.

Уран сайхны кино нь кино урлагийн салбарын уран бүтээлчдийн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болдог оюуны өмчийн бүтээл юм. Иймд аливаа кино уран бүтээлийг албан ёсны онцгой эрхтэй платформоос хүлээн авч үзэх нь кино урлагийн салбарын ирээдүйн хөгжил цаашдын шилдэг сайн бүтээлд хийх хөрөнгө оруулалт билээ” гэжээ.