Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /2023.07.03/ өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх аж.
Түүнийг 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн IV Их хурлаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр томилж байв. Тэрбээр энэ хугацаанд Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр мөн ажилласан юм. А.Ганбаатарын хувьд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа гадаад харилцааг тэлэх, Монголын хөлбөмбөгчдийг гадаадад сургах зэрэгт идэвхийлэн ажилласан юм. Мөн гадны 12 дасгалжуулагчийг Монголд урьж ажиллууласан байдаг.