БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлалаа

БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлалаа

Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо (KCTU) засгийн газрынхаа хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эсэргүүцэж, өнөөдрөөс эхлэн /2023.07.03/ хоёр долоо хоногийн хугацаанд ажил хаялт зарлалаа.

Ойролцоогоор 400-500 мянган ажилтан ажил хаялтад оролцох төлөвтэй байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцруулах шаардлага тавьж байгаа аж.

Энэ сарын 15-ны өдөр хүртэл өөр өөр салбарын ажилчид ээлжлэх ба орой нь лаатай жагсаал хийнэ гэдгийг KCTU мэдэгдлээ. Тус улсын хувьд лаатай жагсах нь улс төрийн шударга бус бодлогыг тайвнаар эсэргүүцэж буйг илэрхийлэх жагсаал болдог байна. Лаатай жагсаалыг 4, 7, 11, 14-ний өдрүүдэд зохион байгуулна.

Харин Солонгосын засгийн газраас жагсаалын өдрүүдэд 9300 цагдааг дайчлан, хууль бус үйлдэл гарахаас сэрэмжлэн ажиллана гэдгийг мэдэгджээ.