Өвөрхангай аймгийн сум бүрээс 34 уяач 34 өртөө дамжин өртөөчлөн уралдаж түрүүлсэн баг Пургон машины эзнээр тодорно

Өвөрхангай аймгийн сум бүрээс 34 уяач 34 өртөө дамжин өртөөчлөн уралдаж түрүүлсэн баг Пургон машины эзнээр тодорно

Дэлхийн морьтнууд төсөл “Өвөрхангайчууд их өв соёлын төлөө”  төслийг нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэнгийн бүрэн дэмжлэгтэйгээр зохион байгуулж хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

Уг төсөлд  Сум бүрээс 34 уяач нийт 646 уяачдын төлөөлөл  бүх сумаар тойрон байрлах 34 өртөө дамжин өртөөчлөн 19 баг болон уралдаж түрүүлсэн баг Пургон машины эзнээр тодорно. Мөн тус уралдаанаар телевизийн 1:36 цагийн дугаар буюу 36 цагийн нэвтрүүлэг бүтээн түмэн олондоо өргөн барихаар болжээ.

Нэвтрүүлэгт уралдаанд оролцсон 646 уяачдын адал явдал, хүсэл зорилго, бүх сумдын танилцуулга, Өвөрхангай аймгийн Байгалын үзэсгэлэнт бүх газар, алдар гавьяатнууд онцлог сайхан бүхнийг магтан дуулсан видео толь бүтээгдэх аж.