ШУУРХАЙ: "Пургон автомашины ослын улмаас жолооч, орчуулагч нар гэмтсэн. БНСУ-ын хоёр иргэн бэртэж, гэмтээгүй" гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Пургон автомашины ослын улмаас жолооч, орчуулагч нар гэмтсэн. БНСУ-ын хоёр иргэн бэртэж, гэмтээгүй" гэж мэдэгдлээ

Цагдаагийн байгууллагад долдугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна.

Ослын улмаас өөр хүн гэмтэж, бэртээгүй бөгөөд УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын хоёр иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй. 

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо:

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
  • Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх
  • Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

Жолоодох эрхгүй этгээд болон эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.