Оросын генерал С.Суровикин сураггүй хэвээр байгаа бол, "Вагнер"-ын хөлсний цэрэг элсүүлэх ажлыг нэг сар зогсоожээ

Оросын генерал С.Суровикин сураггүй хэвээр байгаа бол, "Вагнер"-ын хөлсний цэрэг элсүүлэх ажлыг нэг сар зогсоожээ

Вагнер бүлгэмийн эзэн Е.Пригожин болон түүний хөлсний цэргүүдийг бослого гаргахгүй байхыг уриалж байсан Украин дахь Оросын цэргийн дэд командлагч С.Суровикин олон нийтийн өмнө гарч ирэхгүй, сураггүй хэвээр байна. 

"Financial Times" сонинд С.Суровикин баривчлагдсан гэх мэдээлэл гарсан бол, түүний охин миний аав ажил дээрээ байгаа бөгөөд түүний бүх зүйл сайн байгаа гэж мэдэгдээд байна. Харин "Вагнер" группийн хөлсний цэрэг элсүүлэх ажиллагааг "тэд Украин дахь цэргийн ажиллагаагаа "оролцохоо түр зогсоосон" мөн "Бүгд Найрамдах Беларусь руу нүүсэн" гэсэн шалтгаанаар цэрэг элсүүлэх ажлыг нэг сараар зогсоосон" хэмээн зарлажээ. 

Эх сурвалж: BBC