"Запорожжи атомын ЦС-аас Оросууд цэргээ татаж байгаа нь В.Путин дайныг дуусгахын тулд станцыг дэлбэлэх гэж магадгүй" гэж Таймс сонин мэдээлжээ

"Запорожжи атомын ЦС-аас Оросууд цэргээ татаж байгаа нь В.Путин дайныг дуусгахын тулд станцыг дэлбэлэх гэж магадгүй" гэж Таймс сонин мэдээлжээ

Их Британийн “Таймс” сонин “Оросын ерөнхийлөгч В.Путин өөрийн унаж буй нэр хүндээ сэргээхийн тулд Запорожжигийн атомын цахилгаан станцыг дэлбэлэх тушаал өгч магадгүй” гэж мэдээлжээ. 

Учир нь В.Путины арми фронтод ямар ч бодиттой амжилтыг олон нийтэд харуулж чадахгүй удаж байгаа мөн зургаадугаар сарын 24-ний өдөр болсон Вагнер бүлгэмийн хөлсний цэргийн марш нь В.Путины нэр хүнд муу байгааг байдлыг харуулсан. Оросын арми Е.Пригожинийн "Вагнерчүүд"-д ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Ростов хотын иргэд хөлсний цэргүүдийг баяр хөөртэй угтаж авсан. Иймд В.Путин улс төрийн ашиг хонжоо олж, ялалтад хурдан хүрэхийн тулд дайныг хурцатгаж магадгүй" хэмээн Таймс сонинд бичжээ. Энэ нь сүүлийн өдрүүдэд тус станцаас Оросууд цэрэг, албан хаагчдаа аажмаар татан авч байгаа нь эдгээр хардлагыг бататгаж байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC