Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тэргүүнээр ГХ-ны сайд Б.Батцэцэгийн нөхөр Д.Ганбатыг томилжээ

Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тэргүүнээр ГХ-ны сайд Б.Батцэцэгийн нөхөр Д.Ганбатыг томилжээ

Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран жил бүрийн Улсын баяр наадмын өмнө нутгийн бөхчүүдээ нэгдсэн бэлтгэл сургуулилтанд хамруулж, дэмжиж урамшуулсаар иржээ.

Энэ дагуу өнгөрөгч Ням гараг /2023.07.02/-т Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгийн гаралтай зарим иргэдийн хамтаар тус аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний галаар зочилж, сорилго барилдааныг зохион байгуулсан байна. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Улсын начин, “Мөнхийн үсэг” группын ерөнхий захирал Д.Ганбатыг "Их Монголын хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүнээр томилсон байна. Д.Ганбат нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн гэр бүлийн хүн юм.