ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох саналыг гаргалаа

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох саналыг гаргалаа

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан билээ. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.

Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн буюу өнөөдөр 14.00 цагт эхлүүлсэн. 

Шүүхээс дараах шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон байдаг.

  • Л.Аззаяа,
  • Б.Батбаяр,
  • Ч.Энхбат,
  • Ч.Мөнхбаяр,
  • Д.Цогтбаатар,
  • Б.Будхүү,
  • Б.Даажамба,
  • Б.Чойжилжалбуу,
  • Л.Мягмаржав,
  • Д.Дэлгэрсайхан,
  • Ж.Ганхуяг,
  • Б.Шинэбаатар,
  • Н.Мөнхбат,
  • Э.Эрдэнэ,
  • Ц.Баярсайхан,
  • Г.Цолмон,
  • Ц.Баатарбилэг,
  • Х.Баттулга,
  • Ш.Бүтэд,
  • Н.Сүхболд,
  • Т.Болдмаа,
  • Б.Мөнхтөр,
  • Г.Байгалмаа,
  • Б.Батбаатар,
  • Ч.Өлзий,
  • Г.Батдорж,
  • Я.Батцэцэг,
  • Л.Ням-Очир,
  • Э.Эрдэнэбилэг,
  • Х.Бат-Эрдэнэ,
  • П.Мягмардорж,
  • Ё.Баатарбилэг шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-удыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураажээ. 

Түүнд 22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих. 22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.