Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд гурван жил хорих ял төлөвлөжээ

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд гурван жил хорих ял төлөвлөжээ

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна. Энэ үеэр прокуророос Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбууд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, гурван жил хорих ял төлөвлөсөн талаарх дүгнэлтээ уншиж, танилцууллаа.

Үүний дараа прокурорын дүгнэлтийн дагуу ял оноох эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид Б.Чойжилжалбуу багтсан.