"Е.Пригожины бослого бүтэлгүйтсэн" гэж Оросын БХЯ-ны сайд С.Шойгу анх удаа мэдэгдэл хийв

"Е.Пригожины бослого бүтэлгүйтсэн" гэж Оросын БХЯ-ны сайд С.Шойгу анх удаа мэдэгдэл хийв

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу "Вагнер" хөлсний цэргийн армийн бослогын талаар анх удаа өнөөдөр /2023.07.03/ тайлбар хийжээ.

Учир нь Оросын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу зургаадугаар сарын 23-ны орой эхэлсэн Вагнер хөлсний цэргийн армийн дарга Е.Пригожины зэвсэгт бослого гаргах оролдлогын талаар өнөөдрийг хүртэл чимээгүй байсан юм.

Тэрээр, "Шударга ёсны жагсаал" гэж нэрлэгддэг Е.Пригожин Оросын цэргийн удирдлагыг зайлуулах зорилготой байсан боловч эцэст нь А.Лукашенкогийн зуучлалаар гэрээ байгуулсан. Хэлэлцээрийн дагуу Белариусь улс Е.Пригожинд орогнол олгох бөгөөд бослогод оролцоогүй дайчид нь Оросын Батлан ​​хамгаалах яамтай гэрээ байгуулах боломжтой. 

ОХУ-д 6 дугаар сарын 23-25-ны хооронд бослого гаргах гэсэн оролдлого нь юуны түрүүнд Зэвсэгт хүчний алба хаагчид тангарагтаа үнэнч байж, цэргийн үүргээ биелүүлсний улмаас бүтэлгүйтсэн. Тус "өдөөн хатгалга" нь Украин дахь цэргүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй. Цэргийн алба хаагчид өөрсөддөө оногдсон даалгаврыг зоригтой гүйцэтгэсээр байсан. Би тэдэнд чин сэтгэлээсээ талархаж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC