ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбатын оронд нэр дэвшсэн Н.Отгончимэг нарын хэн нь ч олонхын санал аваагүй тул дахин нэр дэвшүүлэхээр болжээ

ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбатын оронд нэр дэвшсэн Н.Отгончимэг нарын хэн нь ч олонхын санал аваагүй тул дахин нэр дэвшүүлэхээр болжээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын оронд Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нар нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин эдгээрээс Б.Гүнбилэг өөрөө нэрээ татсан гэх мэдээлэл байна. 

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч нараас хэн нь ч олонхын санал аваагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтжээ.