БНСУ-ын дуучин Жон Дун Вон Монголд хийж буй нэвтрүүлгийнхээ үеэр морины дэл засжээ

БНСУ-ын дуучин Жон Дун Вон Монголд хийж буй нэвтрүүлгийнхээ үеэр морины дэл засжээ

БНСУ-ын MBN телевизийн "Earth Exploration Life" гэх энтертайнмент нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус нэвтрүүлэг нь 17 настай дуучин Жон Дун Воны "Хэрвээ би өөр улсад төрсөн бол яаж амьдрах байсан бэ?" гэсэн асуултанд хариулт олох зорилго бүхий нэвтрүүлэг юм.

Тэрбээр нэвтрүүлгийн өмнөх дугаарт тэмээ унаж, мал хариулж үзсэн бол энэ удаа морь унаж, дэлийг нь засаж үзсэн бөгөөд өмнө нь үсчин болохыг хүсдэг байснаа дурджээ.

Жон Дун Вон, "Би дуучин болохоосоо өмнө үсчин болохыг хүсдэг байсан. Дүүгийнхээ үсийг тайрч байгаад загнуулж байснаа санаж байна. Тиймээс би үүнийг үнэхээр загварлаг тайрах болно"  гэж хэлээд морины дэлийг хичээнгүйлэн засчээ.

Ийнхүү морь унахдаа Чингис хаан морь унаж, дэлхийн талыг эзэлсэн тухай сонсоод их л сэтгэл дүүрэн явсан гэнэ шүү.