ШУУРХАЙ: Англи, Энэтхэг улсын иргэд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирчээ

ШУУРХАЙ: Англи, Энэтхэг улсын иргэд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирчээ

Монголд жуулчлах, ажиллахаар ирсэн гадаадын иргэд гэмт халдлагад өртөх, жолооч нарын хариуцлагагүй байдлаас болж эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын жуулчдын сууж явсан “Фургон”-ыг машин мөргөснөөр жолооч, орчуулагч нь гэмтсэн осол Төв аймгийн Аргалант сумын нутагт гарсан. Түүнээс өмнө Балба улсын жуулчид, олон улсын хуралд оролцохоор ирсэн албаны хүмүүсийг тээвэрлэж явсан автобус онхолдож, дөрвөн иргэн нь хүнд гэмтэн ГССҮТ-д хүргүүлж, бусад нь эх орон руугаа буцсан билээ. Тэгвэл манай жолооч нарын хариуцлагагүй, замын хөдөлгөөнд соёлгүй оролцдогоос болж Англи улсын иргэн машинд дайруулсан байна.

Уг осол Хан-Уул дүүргийн I хорооны нутагт энэ сарын 1-нд гарсан бөгөөд Д.Д гэх 21 настай залуу “Тоёота приус” машин жолоодож яваад 32 настай англи эрийг мөргөж гэмтээсэн байна. Гадаадын иргэн гэмтсэн өөр нэг хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан аж. Баянзүрх дүүргийн нутаг дахь, ШУТИС-ийн харьяа Холбоо, мэдээллийн сургуулийн өргөтгөлийн барилгыг Энэтхэг улсын ажилчид барьж буй аж. Тэднээс нэг нь гэмтэж, ГССҮТ-д хүргүүлсэн байна. Ажилчид шөнийн цагаар ажлаа хийж байхдаа нэг нь төмөр тасдагч цахилгаан багажаар мод хөрөөдөж байгаад алдсанаас хажуудаа зогсож байсан нэгнийхээ хөлийг гэмтээсэн аж.