Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр М.Болдыг сонгожээ

Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр М.Болдыг сонгожээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны/МХБХ/ XII сонгуульт их хурал өчигдөр болж, удирдлагаа сонгожээ.

Тодруулбал тус холбооны ерөнхийлөгчөөр М.Болдыг сонгожээ. Өмнөх удирдлага А.Ганбаатар зөвлөлийн гишүүнд олонхын санал авсан байна. Эрэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, Эмэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр И.Сарангэрэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай, орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул, зөвлөлийн бусад гишүүдээр А.Ганбаатар, М.Ганбаатар С.Пүрэвсүх, Д.Нанжид, Б.Энхжин, Б.Гантиг, М.Энхбадрах, Б.Болдбаатар, С.Гантөр нар сонгогджээ.

Бусад хэлэлцсэн асуудлын тухайд Хэнтий аймгийн хөлбөмбөгийн холбоог МХБХ-ны их хурлын гишүүнээс түдгэлзүүлэв. Мөн өөрийн хүсэлтийн дагуу ИНХ клубийг гишүүнээс чөлөөлж Би Си Эйч Лионс клубийг их хурлын гишүүнээр сонгосон байна. Харин Ховд болон Ховд Вестерн клубүүд МХБХ-ны албан ёсны гишүүн клуб болжээ.